МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц МҮОНРТ-ээр нэвтрэх цагаан сартай холбоотой аливаа зар сурталчилгаагаа зогсоох шийдвэр гаргалаа.
Корона вирусний дэгдэлт дэлхий нийтийг түгшээсээр, халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргаж байна. Энэ цаг мөчөөс эхлэн МҮОНРТ-ийн аль ч сувгаар цагаан сарын зар сурталчилгааг нэвтрүүлэхгүй байхаар боллоо.