УИХ-ын гишүүн, Шинэ намын дарга Ж.Батзандантай хоёр ч утасны яриа олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Түүний “Хоёулаа улстөр, нийгмийн амьдрал, энтертаймент хийсээр байтал аж ахуй, бизнес орхигдох гээд байна шүү” гэх яриа бол өнөөдөр нэлээн шуугиан тариад байгаа юм.
Тэгвэл энэхүү бичлэгтэй холбоотойгоор шинэ намынхан дараах тайлбарыг хийв.
Л.Болд “…үүнээс болж бид эвгүй байдалд ороод байх юм байхгүй ээ. Үүнийг зохион байгуулсан хүмүүст хэлье. Наадах чинь зүгээр онигоо байна. ийм онигоогоор явдаггүй юм. Бидний эвсэл амьдрах болно. Бид нар та нарыг ялах болно. Та нарыг түүхийн тавцан дээр аваачиж, үүрэг ёстой хариуцлагыг чинь үүрүүлэх болно. Энэ хариуцлага харин бидний жинхэнэ энтертаймент шүү. Монголын ард түмэн МАНАН-ийн нүгэлтнүүдийг цаазын тавцан дээр аваачих цаг үеийг хүлээж байгаа.
Ж.Батзандан: “...Энэ зохиомжит эвлүүлэг бичлэгүүд 3-4 жилийн өмнөх зохиол болж таарч байна. 3-4 жилийн өмнөөс миний гар утсыг МАНАН мафи, МАНАН бүлэглэл чагнадаг болох нь тогтоогдож байна. Би МАНАН бүлэглэлийг олон талаар нь гомдоосон хүн л дээ. МАНАН бүлэглэл Эрдэнэтийн 49 хувийг, Асгатын мөнгөний ордыг, Багануурыг дээрэмдэх гэж байхад нь миний бие УИХ-ын тогтоол өргөн барьж, МАНАН мафийн дээрмийг зогсоосон хүн нь би юм. МАНАН-гийнхан хорсохдоо Батзанданг айлгах, сүрдүүлэх, янз бүрийн бичлэгийг гаргаж ирж, Батзандангийн нэр хүндийг унагах оролдлогыг МАНАН мафи хийж байна.
Би МАНАН-г хоёр дахь удаа их том гомдоосон юм аа. Оффшорын эсрэг хуулийг миний бие 2015 онд санаачилж, 2016 онд УИХ-аар батлуулсан юм. МАНАН бүлэглэлийн гишүүд оффшорт мөнгө нуудаг байсан явдлыг таслан зогсоосон учраас, МАНАН бүлэглэлийн оффшорт нуусан мөнгийг Монгол руу оруулж ирэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн учраас МАНАН-гийнхан хорссондоо Миний эсрэг элдвийн гүтгэлэг, эвлүүлэг тарааж байна. МАНАН-г би үргэлж гомдоож, Монголоо би үргэлж баярлуулах болно. МАНАН мафийн эсрэг, МАНАН-гийн тогтолцооны эсрэг Монголын мянга мянган эх орончид нэгдэж байна гэж би харж байна.
Утасны бичлэг, нууц бичлэг задлах замаар Шинэ намын нэр хүндийг унагах, Ж.Батзандангийн нэр хүндийг унагаж, улстөрөөс зайлуулах гэж оролдож байгаа МАНАН бүлэглэлийн санаархал бүтэхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Сэтгүүлчдийн утсыг чагнадаг МАНАН бүлэглэлийн эсрэг Сэтгүүлчидтэйгээ хамт тэмцэх болно гэдгийг албан ёсоор хэлж байна аа.
Зоригоо: “Бичлэг хийгээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд. Та бүхэн Монгол Улсын маш олон хуулийг зөрчиж байна. Үндсэн хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Зөрчлийн хуулиудыг зөрчиж байна. Тийм учраас бид хууль хяналтын байгууллагуудад хандсан.
Гүйцэтгэх ажлын тухай хуулинд аливаа гүйцэтгэх ажлыг Прокурорын зөвшөөрлийн дагуу гүйцэтгэдэг. Үнэхээр 2-3 жилийн өмнө ярьж байсан энэ бичлэгүүд ямар замаар ирж байсан гэдгийг Прокурорын байгууллагад хандахад эзэн нь дороо гараад ирнэ. Тиймээс энэ бүдүүлэг үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна.
Н.БАТАА
5 comments
Ichij uheesei bailee yaaj ingej jujiglej chadha bas Bathyatdaa.
Ichij uheesei bailee yaaj ingej jujiglej chadha bas Bathyatdaa.
Huuramch nowshnuud hutgan uimuulegchdiin gai lanchig hamgiin horon hamgiin ziwuun
manan manan gej anhaaral sarinuulj baigaad hulgai hiideg gar baijdee. Itgej baisn ymsan
Odoo chamd hen ch itgehgui. Bagnii tsaadah tsaraig chine bugd medsen