Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
ДЭМБ-ын тэргүүн коронавирустэй холбогдуулан түгшүүрийн мэдэгдэл хийжээ – updown.mn

ДЭМБ-ын тэргүүн коронавирустэй холбогдуулан түгшүүрийн мэдэгдэл хийжээ

ДЭМБ дэлхийн бүх улсыг 2019-nCoV коронавирус дэгдэхэд бэлтгэлтэй байхыг уриаллаа. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом мэдэгдэхдээ коронавирусын тархалтын асуудал одоо таамаглаж байгаагаас илүү аюултай байж болзошгүй гэжээ.

Өнөөдөр коронавирус хүнээс хүнд дамжсан тохиолдол Хятадаас өөр газарт гарсан нь энэ өвчин эрчимтэй тархах аюултайг илэрхийлж байна гэж Адханом хэлсэн аж. Тиймээс одоогийн нөхцөл байдал ердөө л “мөсөн уулын орой хэсэг” гэж ДЭМБ-ын тэргүүн мэдэгджээ.

Дэлхийн улс орнууд энэ өвчинтэй тэмцэхдээ эв санаа нэгтэй байж, өвчний тухай аливаа мэдээллээ солилцох хэрэгтэй гэсэн аж.

Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр коронавирусын тохиолдлоор ихэвчлэн эрчүүд нас барж байна. Тэр дундаа нас баралтын 80 хувь нь 60-аас дээш насны эрчүүд байгаа юм.

Эх сурвалж: mk.ru

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн