Сэтгэл судлаач Ц.Баттөр Үндэсний шуудан сонинд өгсөн ярилцлагадаа “Монголчууд тодорхой, магадгүй дийлэнх хэсэг нь хүн муугаар хэлэх дон буюу сэтгэцийн нэг төрлийн өвчинтэй болчихоод байна. Хүн муулах, үзэн ядах дон буюу сэтгэцийн өвчин нь хүндрээд ирэхээр олон муу үр дагавар дагуулдаг” хэмээн ярьсан байна.
Хүн бусдыг муугаа яриад байхаар өөрт ямар ч хамааралгүй хүнийг хүртэл үзэн яддаг болчихдог аж.
1. Атаархал: Атаархал нь шууд үзэн ядалт, атаа жөтөө, өс хонзон авах үйлдлийг хийлгэдэг байна. Жишээлбэл, Солонгост ажиллаж, амьдарж байгаа нэгнийгээ барьж өгдөг зарим нэг хүн байдаг байна. Үүний цаад шалтгаан нь атаархалтай холбоотой байдаг аж.
2. Хүмүүсийн цочмог, хурдан уурлаж байгаа нь бусдыг үзэн ядах өчвнөөс үүдэлтэй гэнэ. /Замын голд зодолдох, мөрлөөд гарсан хүнтэй зодолдох гэх мэт үйлдлүүд нь цочмог, хурдан уураас үүдэлтэй байдаг/
Хувиа хичээх үзэл буюу Эгоизм: Монгол Улсын иргэд өвчилж байгаа өөр нэг сэтгэл зүйн өвчин бол Эгоизм буюу хувиа хичээх үзэл гэнэ. Өөрийгөө хэт их дөвийлгөх, ерөөсөө л энэ хорвоод өөрөөс нь өөр ухаантай хүн байхгүй гэх үзэлтэй хүн олон болоод байгаа юм байна.Өөрийгөө дөвийлгөх буюу эгоизм хэмээх хувиа хичээх үзэл гэх өвчний хавсарсан шинж тэмдэгтэй хүмүүс бусдад атаархаж, өс санаж явдаг аж. Энэ мэтээр харьд амьдарч байгаа, ялангуяа Солонгост амьдарч байгаа Монголчууд бие биендээ матаж бариулдаг тохиолдлууд байдаг байна.
Заргын дон: Заргын дон гэдэг нь биеэ даасан өвчний хам шинж юм. Гэхдээ зарга хийгээд явдаг хүн болгоныг эмгэгтэй, өвчтэй гэж болохгүй аж.
Матах эмгэг: Хамт ажиллаж байгаа хүмүүсээ удирдлагууддаа матдаг хүмүүс байдаг. Энэ бол мөн л нэг төрлийн сэтгэцийн эмгэг гэнэ.
Дээрх сэтгэцийн эмгэгийн эх үүсвэр: Дээр дурьдагдсан сэтгэцийн эмгэг өвчний эх үүсвэр нь ёс суртахуунгүй болж байгаагаас үүдэлтэй. Ёс суртахуун байхгүй болохоор хэн нэгнийг хүндэлж, хайрлахгүй болдог. Бас бусдаас ичиж эмээхээ больдог. Энэ байдал бий болоод ирэхээр бие биенийхээ дээр гарах гэсэн амьтанлаг, араатанлаг сүргийн сэтгэхүй давамгайлчихдаг байна.
Ёс суртахууны асуудлыг хүмүүс маш жижиг асуудал мэт ойлгодог. Үнэндээ энэ бол чухал зүйл. Монголчуудын бусдыг үзэн ядах, монгол хүн монголчуудаа хайрлахгүй байгаа гол шалтгаан нь ёс суртахуунаа гээж буйтай л холбоотой. Тиймээс хүмүүсийн хоорондын харилцаа, ёс суртахууныг өөрчлөхгүй бол энэ төрлийн өчин улам даамжирч, цар хүрээгээ жилээс жилд тэрлнэ гэдгийг сэтгэл зүйч Ц.Баттөр анхааруулжээ.
Н.БАТАА
1 comment
Үнэн шүү. Сэтгэлгээндээ өөрчлөлт хийж, ёс суртахуунтай амьдарцгаая.Бие биендээ урам хайрлаж амьдарцгаая.