Дэлхийн улс орнуудад дэгдэлт, тархац нь хурдацтай өсөн нэмэгдэж буй шинэ коронавирусын халдвар болон томуу, томуу төст өвчнөөс хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр удирдамж гаргасан байна.
Удирдамжийн дагуу УНТЭ, Нийслэлийн Өргөө, Хүрээ амаржих газрууд, СБД НЭ, СБД ЭМТ, салбар амбулатори-1, Дотны туслагч, Тэгш мэнд ӨЭМТ-дэд Эрүүл мэндийн тухай, Эрүүл ахуйн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиуд, ЭМС-ын 358 тоот “Томуу, томуу төст өвчний харуулдан тандалтын тогтолцоог өргөжүүлэх тухай”, 537 дугаар “Заавар батлах тухай тушаалуудын холбогдох заалтуудын хэрэгжилтийг болон яаралтай тусламжийн бэлэн байдлыг шалгалжээ.
Шалгалтаар тус эмнэлгүүд нь Томуу, томуу төст өвчин, коронавирусын үед бэлэн байдлыг хангаж ажиллах даргын тушаал, төлөвлөгөө, шаардлагатай үед дэлгэх орны тоо, хариуцлагатай жижүүрийн хуваарийг батлан гаргаж, эмнэлгийн ажилчиддаа сургалт зохион байгуулан ажиллаж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангалттай, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж байна.