Африк, Энэтхэг, Индонезид том үлэг гүрвэл буюу панголин гэдэг сонин амьтан бий. Түүний бие нь эвэрлэг хайрсаар хучигдсан, хайрс нь гацуурын боргоцой шиг нэг нь нөгөө дээрээ дарж ургасан байдаг. Панголин болн жинхэнэ том үлэг гүрвэл ч биш, хэвлээр явагч ч биш, харин үр зулзагаа сүүгээрээ тэжээдэг хөхчин амьтан юм.
Халуун цустай энэ амьтан америкийн хуягт зараа шиг хуягтай. Эвэрлэг арьсандаа нуугдаж дайснаас биеэ хамгаалдаг. Панголин нь шоргоолж, термитээр хооллодог. Ер бусын янзаар зажилна. Шоргоолжийг барьж аваад яаран зажлахгүй залгина. Бүх шоргоолж, бутран зугтаах учир зажилж байхын зай ч гарахгүй гээ.
Бас тэгээд амндаа нэг ч шүдгүй учир юугаараа зажлах билээ! Энэ амьтны ходоодонд хэд хэдэн үелсэн эвэрлэг шүд бий. Хүчтэй булчингууд шүдийг нь ийш тийш хөдөлгөнө. Панголин цадчихаад аль хэдийнэ унтаж байхад ходоод нь залгисан шавьжнуудыг нь хивж жижиглэж байдаг аж.
Эх сурвалж: Байгалийн сонин хачин
2 comments
хөхчин амьтан юм.
Sonirholtoi medee yumaa