Улсын Их Дэлгүүр ХК 2019 оны санхүүгийн тайлан мэдээгээ танилцууллаа.Компани тайлант үед 5.4 тэрбум төгрөгийн орлого олж орлогын татварт 10.9 сая төгрөг төлж 87.4 сая төгрөгийн татварын дараах ашигтай ажиллсан байна. 2018 онд тус компани 67.7 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байдаг.
Хуримтлагдсан алдагдлын хэмжээ 6.4 тэрбум төгрөг. 9.6 тэрбум төгрөгийн Урт хугацаат зээлийн үлдэгдэлтэй байна. Сонирхолтой нь тус компаний хувьцааны ханш өнгөрсөн 1 жилийн хугацаанд 121% өссөн байна. Компанийн 2019 оны тайлантай ЭНД дарж танилцана уу
Дарханы ДЦС ХК 2019 онд 40.2 сая төгрөгийн ашигтай ажиллажээ
“Монголын Хөрөнгийн Бирж” -д бүртгэлтэй зарим компанийн 2019 оны санхүүгийн тайлан мэдээллийг танилцуулж байна.
Дарханы ДЦС ХК 2019 оны санхүүгийн тайлан мэдээгээ танилцууллаа.
Компани 2019 онд 44.6 тэрбум төгрөгийн Борлуулалт хийж,
(борлуулалтын өртөг (45.6 тэрбум төгрөг) > борлуулалтын орлого) тайлант үед 40.2 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Хуримтлагдсан алдагдлын хэмжээ 3.9 тэрбум төгрөг.
Урт болон богино хугацаат өр төлбөрийн дүн 84.2 тэрбум төгрөг, үүний 61.1 тэрбум төгрөг нь Урт хугацаат зээл байна.
Компанийн дэлгэрэнгүй тайлантай ЭНД дарж танилцах боломжтой.