СБД-ийн 1,4,8 дугаар хороодод үйл ажиллагаа явуулж буй Хазаарбат, Радал менежмент, Түшиг престиж ХХК-иудад ажиллаж байсан иргэдээс ирүүлсэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн, ажилласан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын мөнгө нөхөн олгуулах тухай гомдлын дагуу хяналт шалгалтыг хийжээ.
Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.4.3, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтын дагуу нийт 6500,0 мянган төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, ээлжийн амралтын 1556,2 мянган төгрөгийг нөхөн олгуулахаар улсын байцаагчийн акт тогтоон ажиллалаа гэж НМХГ мэдээллээ.