Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораториос “Спирт агуулсан ариутгалын бодисын хэрэглээ” хүний бие ямар нөлөө үзүүлдэг талаар мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна.
Эрүүл мэндийн байгууллагаг, хувь хүн бүр гарыг ариутгаж цэвэр байлагах, ямар ч нөхцөлд авя явах зориулалттай, орчин харгалзахгүй хэрэглэж болох гар ариутгагчийг спирт агуулсан шингэн, гель, сальфетка, спиртийн агууламжгүй иодын найрлагатай гар ариутгагч гэх мэт өргөн хэрэглэж байна.
Гарыг их бохирдсон үед ус, бактерын эсрэг саван хэрэглэж халдваргүйтгэхэд 5-6 минут зарцуулдаг бол гар их бохирдолгүй бол спирттэй гар халдваргүйтгэгчээр тогтмол халдваргүйтгэхэд 1,8 минут зарцуулдаг болохыг тогтоожээ.
Спорит агуулсан ариутгал халдваргүйтгэлийн бодисын 70 хувиас дээш нь этилийн спирт агуулдсан байдаг ба нянг 99 хувь устгадаг гэж үздэг.
Спирт-этанол нь эсийн дотор /бактери, вирус, мөөгөнцөр/ орж уургийн нэгдлийг эвддэг учир гар ариутгагч дотор этанол буюу спиртийг хийдэг.
Этанолын бие махбодид үзүүлэх хор нөлөө
Зүрх судасны дутагдал /зүрх зогсох
Мэдрэлийн системд цочрол өгөх / юм ярьж чадахгүй эсвэл яриа олшрох, өөрийгөө хянах чдаваргүй болно/
Ходоод гэдэсний хямрал үүснэ /ходоод өвдөх, суулгах, бөөлжих/
Өндөр тунгаар хэрэглэсэн үед хавдар үүсгэх аюултай
Арьсанд харшил өгөх улайх, тууралт гарах зэрэг шинж тэмдэг өгнө
Гар ариутгагч нь:
Ихэвчлэн тунгалаг буюу өнгөгүй, үнэр оруулагч нэмсэн спиртийн агууламтай гелен хэлбэртэй нь бөөрөнхий дусал маягаар, шингэн нь хөөсөнцөр маягтай гарахаар хийгдсэн байдаг.