“Монгол тулгатны 100 эрхэм”-ийн шинэ зочноор туульч О.Цагаанзам уригджээ

2020-02-06 16:20
c60b0fc3682c34b2bc406e0bbb36627f_199699

“Монгол тулгатны 100 эрхэм” төслийн шинэ зочноор Жангарч, туульч, дуучин, биет бус соёлын өв тээгч ОХУ-ын Халимагийн иргэн Охийн Цагаанзам уригджээ.

Энэ талаар уг төёлийн ерөнхий найруулагч Б.Баатар фэйсбүүк хуудасдаа дурьдахдаа “Энэ удаагийн дугаартаа хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, гавьяат жүжигчин “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, Торгуудын Авиан Баатархуяг нартай хамтрав” гэж бичжээ.

Сонирхуулахад, О.Цагаанзамын нэрний учрыг тодруулахад Сибирьт цөлөгдсөн Халимагуудад Хрущев эх нутагтаа буцах зөвшөөрөл өгч, их нүүдэл хийх үед мэндэлсэн тул эмээ нь энэхүү нэрийг хайрласан түүхтэй аж.