Насны хишиг, одонгийн мөнгө, жирэмсний тэтгэмж, цалинтай ээжийн төгрөгийг дансандаа авахаар боллоо

2020-02-06 15:58
svyaz-v-belgii-2

Нийгмийн халамжийн дөрвөн үйлчилгээг И-баримт апп ашиглан авах боломжтой боллоо. Алдарт эхийн тэтгэмж, насны хишиг, жирэмсний тэтгэмж, цалинтай ээжийн мөнгийг заавал өөрийн биеэр банкинд очиж оочирлож, цаг хугацаа алдалгүйгээр иргэд өөрийн харилцах дансандаа авах боломжтой боллоо.

Та өөрийн бүртгэлээр ebarimt аппликейшнд нэвтрэн орж тэтгэмж авахыг зөвшөөрсөн илгээх товчийг 2020 оны хоёрдугаар сарын 8-ны өдрөөс өмнө дарснаар таны ebarimt-д бүртгэлтэй дансанд халамжийн мөнгө олгогдоно. Хэрэв илгээх товч гарч ирэхгүй бол ebarimt аппликейшнаа UPDATE хийгээрэй.