Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар “Тоска” дуурьт тоглохоор болжээ
2020-02-06 13:15

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар энэ сарын 20-нд Жакомо Пуччинигийн “Тоска” дуурьт тоглохоор болжээ. Уг дуурьт түүнтэй хамтран ОХУ-ын гавьяат жүжигчин Елена Разгуляева, Буриадын гавьяат жүжигчин Мэргэн Санданов нар тоглох юм байна.
Харин удирдаачаар Японы маэстро Шизүо Күвахара ажиллах гэнэ. Г.Ариунбаатарын хувьд өдгөө ОХУ-ын Санкт-Петербург хотод амьдарч байгаа бөгөөд Марийнский театрт ажиллаж буй юм.