Энэ онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 52.3 тэрбум төгрөгийн зээл олгох юм байна. Өнгөрсөн оны тухайд жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд дөрвөн их наяд төгрөгийн зээл олгосон.
Ингэснээр жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд олгосон зээл өмнөх оноос 719.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Зээлийг салбарын ангиллаар нь авч үзвэл 4.2 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур, 15.1 хувь нь боловсруулах үйлдвэрлэл байгаа юм.
Тэгвэл 12.4 хувь нь барилга, 32.4 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ, 8.5 хувь нь үйлчилгээ, 27.4 хувь нь бусад салбарт олгосон зээл байна.