ОХУ-д тэтгэлэгээр суралцах сонгон шалгаруулалтын хугацаа хойшлогдлоо

Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу сургууль, цэцэрлэг, их дээд сургуулиуд болон бусад боловсролын үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар хааж байгаатай холбогдуулан ОХУ-д үнэгүй суралцах гадаадын иргэдийн дунд явуулах сонгон шалгаруулалтын хугацаа доорх байдлаар хойшлогдож байна.

Тус сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 11-454600 утсаар Даваа-Баасан гарагт 10:00-15:00 цагийн хооронд авах боломжтой.

Сонгон шалгаруулалтын кампанит ажлын хуваарь:

Бакалавр, Мэргэжилтэн, Магистр, Аспирантур, Ординатур, Орос хэлний зуны сургуульд суралцах хусэлтэй хүмүүст зориулав. Ординатур болон Орос хэлний зуны сургалтанд суралцах горилогчдод орос хэлийг чөлөөтэй эзэмшсэн байх шаардлагыг тавина.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХАВСРАЛТЫГ https://mecss.gov.mn/news/2277/ цахим хуудсаас авна уу.

 

 

БСШУСЯ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн