2020-02-05 12:221min01

С.Чинзориг: Цагаан сараас өмнө зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл олгох асуудлыг шийдэнэ

72824822_512432392936517_5264181332686143488_n

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллэхдээ, тэтгэврийн зээлийн хугацааг зургаан сар болгож хүүг багасгах асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа боловч хүүг зургаагаас дээш хувиар тооцохгүй байх гэж тооцож буй юм байна.

Мөн сар шинийн баяраас өмнө зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл олгох асуудлыг шийдэхээр ажиллаж байна.

Хоёрдугаар сарын 3-наас эхлэн тэтгэврийг шинэчлэн тогтоосон хэмжээгээр олгож эхэлсэн бөгөөд нэгдүгээр сарын тэтгэврээс зээлийг үлдэгдэл суутгасан тохиолдлуудыг эргүүлэн олгож байгаа гэнэ.

Нэгдүгээр сарынх нь тэтгэврээс зээлийн төлбөр суутгасан гэх 46 тэрбум төгрөг, хоёрдугаар сард 57 тэрбум төгрөгийг тэтгэвэр авагчдад очсон урьдчилсан дүн гарсныг ХНХ-ын сайд хэллээ.