Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Олон улсын болон улсын шинж чанартай цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу хийх хяналт шалгалт үргэлжилж байна.
Сонгинохайрхан дүүрэгт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 8 аж ахуйн нэгж иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Үүнээс хоёр аж ахуйн нэгжийн илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 2 сая төгрөгний торгуулийн арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулж, шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх мэдэгдэл хүргүүлжээ.
НМХГ