Нийтийн хэв журам хамгаалах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Төв аймгийн Сүмбэр сумын “Жавхлант” багийн нутаг “Баруун Тахилт” гэх газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Альтаир гоулд” ХХК-ний МV-020838 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд иргэд хууль бус гар аргаар алт олборлож байгаа мэдээллийн мөрөөр хууль бусаар алт олборлосон иргэдийг тараах, ашиглаж байсан техник хэрэгслийг хураах арга хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд тухайн талбайд 300 орчим тээврийн хэрэгсэлтэй, 1000 иргэд удаа дараа хамгаалалтын хашаа эвдэж, хууль бус гар аргаар алт олборлосоор байсан тул Эрүүгийн цагдаагийн алба, Төв аймаг дахь Цагдаагийн газрын нийт 35 алба хаагчид албадан тараах, техник хэрэгслийг хураах ажиллагаа явууллаа.
“Альтиаргоулд” ХХК-ий удирдлагад гэрээт харуул хамгаалалтыг сайжруулах талаар мэдэгдэл өгч, 20 хамгаалалтын ажилтан, 3 тээврийн хэрэгслээр хамгаалалтын хүн, хүчийг нэмэгдүүлэн ажиллуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
1 comment
алт ухагч нар бол байшалд нэг их толш баршгvй хохирол учруулах нь гайгуй буцаад нvхээ булаад лбоно улсын хэмжээнд бvтэн жил ухаад 17 тонныг л авч байгаа тэр алт маань валютын эх vvсвэр баталгаа болоод л эх орондоо байж л байна ухаж авч ирсэн хvсvvc нь хэдэн догрогтэй болж амьдралаа залгуулна хор хоноол нь бага Харин нvvрс,зэс,томрийн хvдэр жонш ухаш байгга хvмvvс бол монгол улсын газар нутгийг хилийнх дотроос ухаад зарж байгааш дээ тэгээд очvvхэн татвар дээрээ унжина гэтэл монгол улсын газар нутаг чинь улс болоод нийт ард тvмний омч ш дээ тэд нарын ухаад зарчихсан тэр том нvхэнд хэнч хэзээч амьдрахгvй харахад хил хязгаар нь бvрэн бvтэнч дотроос нь ом цом ухаж аваачаад зарж болох юмуу нvvрс зэс томор жонш уран ухагчидаас монголын газар нутгийн толбор давхаравах естой