ОХУ-ын Москва хотын Орос Улсын Нийгмийн Ухааны их сургууль дээр жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Moscow Open” олон улсын нээлттэй фестивалийн үеэр 2020 оны 2-р сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус фестивалийн “E” ангилал болох Александр Починокийн дурсгалд зориулсан шатрын бодлого бодолтын “Moscow Гран-при” тэмцээнд бодлого бодолтын ДШХМ, Олон Улсын мастер С.Билгүүн амжилттай оролцов.
Дашрамд дурьдахад шатрын бодлого бодолтын ДШХМ, ОУМ С.Билгүүн нь 2016 онд Дэлхийн шатрын холбооноос зохион байгуулсан бодлого бодолтын залуучуудын анхдугаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга, Дэлхийн аварга бодогч юм.
Тэмцээний дүнгийн эх сурвалж: Шатрын бодлого зохиомжийн ОУХМ Л.Тогоохүү