УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар өнөөдөр үйл ажиллагааныхаа тайланг тавьлаа. Энэ үеэрээ ” Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис”-той холбоотой түгшүүртэй мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр ” Намрын ээлжит чуулганы үеэр хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хууль зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан. Монгол Улс цаашид хар тамхи, мансууруулах бодисын эсрэг иж бүрэн тэмцэл явуулах ёстой гэсэн дүгнэлт гарсан. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хамааралтай хүмүүсийг албадан эмчлэх эмнэлэг 10 хүрэхгүй ортой юм байна.
Сүүлийн үед хэрэглээ маш хурдацтай өсч байгаа. Тайлангийн өмнөх оныхоос нэг дахин өссөн. Жил бүр хурдацтай өсч байгаа. Хэрэглээ улам залуужиж байгаа. Харамсалтай нь хууль хяналтын байгууллагууд ялаас чөлөөлж, ялгамжтай ял шийтгэл оноож байна. Энэ төрлийн хэрэгт хууль шүүхийн байгууллагынхан өөрсдөө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байна. Тиймээс төрөөс үүний эсрэг бодлого явуулахгүй бол мафитай болох нөхцөл үүсээд байна. Прокурорууд нь хар тамхи тээвэрлэж яваад баригдсан. Хөнгөн ял аваад энэ хэргээ давтан үйлдсэн. Шүүхийн шатанд энэ төрлийн хэргийг ялгамжтай ялладаг” гэх мэдээллийг өгсөн юм.
1 comment
Аюулын харанга аль эрт нүдэгдсэн, бид сонсоогүй царайлж, өөгшүүлээд бна даа