Шинэ коронавирусийн халдварын эсрэг авч байгаа арга хэмжээнийхээ талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.
МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар “Манай улсад БНХАУ-тай хиллэдэг 18 боомт байгаагийн 5 нь хаагдсан байгаа. Хязгаарлалт тогтоосон байгаа энэ үед зарим зөвшөөрөгдсөн боомтоор иргэдээ нэвтрүүлж байна. Өчигдөр гэхэд Гашуунсухайт- Шивээхүрэн боомтоор 130 иргэн орж ирснийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран шинж тэмдгийн хяналт хийсэн.
Одоогоор иргэдээс шинэ коронвирусийн халдварын шинж тэмдэг илрээгүй. Мөн иргэдийн тээшинд хяналт тавьж, боловсруулаагүй болон далайн гаралтай хүнсийг устгалд оруулж байгаа. Өвчний голомт буюу Ухань хотоос хоёр чингэлэг ачаа ирснийг ариутгал хийн хилээр нэвтрүүлсэн. Засгийн газрын нөөц хөрөнгөөс хилийн мэргэжлийн хяналт болон хамгаалалтын чиглэлд 1.2 тэрбум төгрөгийг шийдвэрлэснийг термокамер авах, байцаагчдад хамгаалах хувцас хэрэглэл авахад зарцуулаад явж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.