Хятад Улс коронавирусийн халдвартай тэмцэж байхад уг вирус голомт Хубэй мужтай хил залгаа Хунань мужид “H5N1” шувууны ханиадны вирус тарж эхэллээ гэж тус улсын эрх баригчид мэдээлсэн байна.
Энэхүү вирус нь Шаоянь хотын Шуанчинь дүүргийн нэг фермд илэрсэн бөгөөд тус фермийн 7850 тахианаас 4500 нь уг вирусийн халдвараар үхээд байна. Халдвар тарсны дараа орон нутгийн эрх баригчид нийт 17828 шувууг устгалд оруулжээ.
Одоогоор хүнд халдсан тохиолдол илрээгүй ч шувуунаас хүнд халдах боломжтой энэ вирус анх 1996 онд Хятадад илэрч байсан юм. “H5N1” вирус нь маш ховор тохиолдолд хүнээс хүнд халддаг байна. Гэхдээ хүнээс хүнд халдсан тохиолдолд үхлийн аюултай аж. 2003-2019 онд дэлхий дахинд H5N1” вирусийн халдвар авсан 861 хүнээс 455 нь нас барсан нь уг халдвар хэр аюултайг илтгэж байна.
Эх сурвалж: SCMP
1 comment
Hyatadaas tahiani mah, undug hileer oruulahiig nen darui horigloh heregtei.