УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр “Эрдэнэс-Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны байдал, цаашдын чиглэлийн талаархи мэдээлэл сонсохоор төлөвлөжээ.
Мөн тус байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Түүнчлэн өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл, “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх хуваарьтай байна.
Эх сурвалж: http://www.montsame.mn/read/54491