Загсийн газар 39 дүгээр тогтоолыг баталсан. Өнөөдрийн хувьд агаарын тээврийн боомт, төмөр зам болон автозамын боомтууд хуваарийн дагуу ажиллаж байгаа. Агаарын замын боомтын хувьд Улаанбаатар Хонконг чиглэлийн нислэг үйлдэгдсэн.
Тус нислэгээр зайлшгүй ажлын шаардлагаар Монгол Улсын 49 иргэн холбогдох зөвшөөрлийг авч улсын хилээр нэвтэрсэн. Хилээр нэвтрэхэд Онцгой комиссын зөвшөөрөл хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг улсын хилээр нэвтэрсэн. Тус галт тэргээр Улаанбаатар хотоос найм, Замын-Үүдээс 28 иргэн зорчиж байсныг холбогдох шийдвэрийн дагуу улсын хилээр нэвтрүүлээгүй.
Транзит галт тэрэгний хувьд асуудал үүсгэж байна. Тухайлбал, Бээжин-Улаанбаатар-Москва, Москва-Улаанбаатар-Бээжин чиглэлийн зорчиж буй гадаад иргэдийг Монголын нутаг дэвсгэрт буулгалгүй дамжин өнгөрүүлэх шийдвэр гарсан. Үндсэндээ монгол иргэд гадагш зорчихгүй.
Хил нэвтэрсэн иргэдийн судалгааны хувьд өчигдөр Монгол Улсын хилээр 1109 монгол иргэн нэвтэрч, 450 зорчигч гадагш хил гарсан байна. Хязгаарлалт хийсэн үеэс буюу нэгдүгээр сарын 28-31-нд БНХАУ-аас Монголд 6370 монгол иргэн ирсэн байна. Харин Монголоос 1528 иргэн БНХАУ-руу хил нэвтэрсэн байна. Урд хөршөөс автотээврийн боомтоор ирж буй иргэдийг зохих шийдвэрийн дагуу оруулж ирж байгаа. Автотээврийн боомтоор нэгдүгээр сарын 28-31-нд 3046 монгол иргэнийг хилээр нэвтрүүлсэн байна гэж Хил хамгаалах ерөнхий газрын мэргэжилтэн хурандаа Ц.Мягмардорж өнөөдөр Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-аас хийсэн хэвлэлийн хурал дээр мэдээлэв.