Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэгдүгээр сарын 31-ний байдлаар 9826 шинэ тохиолдлыг бүртгээд байсан бол БНХАУ-ын эрүүл мэндийн хорооны мэдээллээр тохиолдлын тоо 11 мянга 821 хүрээд байна. Тархалт БНХАУ-д идэвхтэй явагдаж байна.
БНХАУ-ын 31 мужид дэгдэлт явж байгаагаас Хөбэй муж тархалтын 89 хувийг эзэлж байна. БНХАУ-аас гадна 106 улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэн. Италид бүртгэгдсэн хоёр тохиолдол нь БНХАУ-д аялснаас үүссэн байна.
Өвчний халдвар тархах хурд нь 1.4-4.9 байгаа. Энэ нь нэг хүн 1-5 хүнд халдвар тараах магадлалтай гэсэн үг. Нууц үеийн хугацаа тав буюу 1-11-ийн хооронд байгаа. Эрсдэл нь бүс болон дэлхийн хэмжээнд өндөр, Хятад улсын хэмжээнд маш өндөр хэвээр байна” гэж ДЭМБ-ын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн н.Ариунтуяа мэдээлэв.