Дэлхий нийтийн анхаарлын төвд орсон шинэ төрлийн коронавирусийн голомт, БНХАУ-ын Ухань хотод сурч байгаа Монголын 32 оюутан эх орондоо ирлээ. “МИАТ” компани Ухань хот руу тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.1.31/ орой илгээж, Улаанбаатараас 23.30 минутын орчимд хөөрсөн агаарын хөлөг дөнгөж сая Улаанбаатарт газардсан байна.
“МИАТ” компанийн нисгэгч Н.Баатарцогтын даргалсан агаарын хөлөгт ХӨСҮТ-ийн баг хамт ниссэн байна. ЗОНОЗ, ХӨСҮТ, МХЕГ-ын тусгай баг агаарын хөлөгт хоолой залгахгүй ариутгал хийж, зорчигдыг тусгаарлан анхны шинжилгээ оношлогоог хийж, зорчигдыг ХӨСҮТ дээр хүргүүлж нарийвчилсан шинжилгээ оношлогоонд хамруулах юм байна.
Тэднийг оношлох, эмчлэхэд зориулсан тусгай өрөөг ХӨСҮТ дээр бэлдсэн. Хүн бүрийг тусгаарлан нэг нэг өрөөнд байлгах нөхцлийг хангасан гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн юм.
1 comment
хятад нь илүү найдвартай байсан юм даа