Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварт шинэ төрлийн “Коронавирус”-ын тархалт хурдацтай нэмэгдэж байгаагаас шалтгаалан олон улсад онцгой байдал зарлаад байна.
Тиймээс Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс короновирус илэрсэн улс орнуудад аялал зохион байгуулахыг тур хугацаанд зогсооно уу. Мөн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд тухайн өвчний талаар холбогдох байгууллагуудаас өгч буй цаг үеийн мэдээллийг өдөр тутам хүлээн авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллана уу.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ