Өнгөрсөн онд Монголын татварын алба улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн гэдгийг Татварын ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийх үеэрээ хэлсэн билээ. Тэгвэл нийт төвлөрүүлсэн орлогынх нь 1.088 их наяд төгрөг НӨАТ-аас бүрджээ. Өөрөөр хэлбэр, 2019 онд татварын албанаас улсын төсөвт төвлөрүүлсэн нийт орлогын 24 хувийг НӨАТ эзэлж байна.
2016-2019 ОНД ТАТВАРЫН АЛБА НИЙТ 3.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ НӨАТ-ААС ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН
Мэдээллийн үеэр Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал :
“Хуульд НӨАТ-ын урамшууллын зохицуулалт орсон 2016 оноос хойш НӨАТ-ын орлогын хувь хэмжээний тухайд 2016 онд НӨАТ-аар татварын байгууллага 558.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг байсан бол 2019 онд нэг 1.088 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна.
НӨАТ-аас төвлөрүүлсэн энэхүү орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 189.9 тэрбум төгрөгөөр буюу 21.1 хувиар, 2016 онтой харьцуулахад 530 тэрбум төгрөг буюу 94.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Нэг ёсондоо 2016-2019 онд татварын алба улсын төсөвт нийт 3.3 тэрбум төгрөгийг НӨАТ-ын төрлөөр төвлөрүүлсэн” гэлээ.