БНХАУ-д дэгдсэн өвчний улмаас тус улсад хөл хорио тогтоосон байна. Үүнээс үүдэн хүнсний хомсдол үүсгэхгүйн тулд дотооддоо бодлогын зохицуулалт хийж ажиллаж байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл Ухань хотод бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт үүсээгүй гэнэ. Харин эсрэгээрээ манай улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгджээ. Үүнийг эдийн засагчид болон хяналтын байгууллагынхан зохиомол үнийн хөөрөгдөл гэж тайлбарлаж байна.
Иймд нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж буй тул иргэд хүнс нөөцөлж бараа, бүтээгдэхүүнд зохиол үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна.