Бермудын гурвалжингаас 100 жилийн өмнө алга болсон хөлөг онгоц олджээ

2020-01-30 11:351min2
498890797_5a6fe8a0d2_o

Тэнгисийн археологичдын баг 100 орчим жилийн өмнө алга болсон хөлөг онгоцыг Бермудын гурвалжингаас оллоо.

SS Cotopaxi худалдааны хөлөг онгоц 1952 онд алга болсон юм. Энэ онгоц Америкийн Өмнөд Каролина мужийн Чарльстон боомтоос 11 дүгээр сарын 29-нд гараад Кубыг чиглэсэн боловч хэсэг хугацааны дараа багийнхаа гишүүдийн хамт алга болжээ.

Энэ бүгдээс улбаалан Science Channel суваг “Хөлөг онгоцны сүйрлийн нууц” цувралынхаа эхний дугаарыг хийх санаа гарсан юм. Хөлөг онгоцны даатгалын агентлагуудын бичлэгийг судалж үзээд SS Cotopaxi нь 1925 оны 12 дугаар сарын 1-нд түгшүүрийн дохио илгээсэн болохыг тогтоож чадсан байдаг.

 Энэ нотолгооны дараа судлаачид хөлөг онгоцыг хаана байгааг тогтоож, 35 жилийн өмнө Флорида мужийн Сент-Огасин хотын эргийн ойролцоогоос олжээ. 2018 оны наймдугаар сард Саутхемптоны их сургуулийн судлаачид Бермудын гурвалжинд хөлөг онгоц алга болдог нууцыг тогтоосон. Энд хөлөг онгоц бөөнөөрөө сүйрдэг нь 100 футын далайн “алуурчин давалгаа”-тай холбоотой гэнэ.

Энэ давалгааг 1997 онд л илрүүлсэн түүхтэй. Хаанаас ч юм бэ гарч ирээд, асар их хүчээр хамдаг энэ давалгааны үеэр том хөлөг онгоц ч живдэг гэж судлаачид мэдэгдсэн байна.

iz.ru

2 сэтгэгдэлтэй

  • Zochin.

    2020-01-30 16:44 at 16:44

    6-han murnii hoorond iim tom aldaatai medeelel bichdeg nuhriig setguulch gehed ichij uhmeer baina.!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    Хариулах

  • 100 настан

    2020-01-31 09:43 at 09:43

    Би одоо 100 хүрч байгаа юм байх даа.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй