ХӨСҮТ-ийн халдвар судлаач их эмч М.Цолмон зөвлөж байна
Гарын эрүүл ахуйг маш сайн сахих ёстой. Бохирдсон болгонд гарын эрүүл ахуйг сахина. Түүнээс дандаа угаагаад байх юм биш. Ингэхдээ усаар угаана. Оффисын ажилтан бол спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэх бодисоор гараа халдваргүйжүүлнэ. Айл өрх биш спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэх бодисоор гараа халдваргүйжүүлнэ гэсэн үг биш юм аа. Гар угаана гэдэг маань усанд дотор гараа булгуулаад арчихыг хэлэхгүй. Савантай бүлээн усаар хэд дахин савандаж угаахыг хэлж байгаа.
2. Сүүлийн үед зарим нэг аж ахуй нэгж, албан байгууллага, айл өрхүүд бүгд хаалганы бариулууд дээр хөвөн, бент, даавуу, самбайгаар ороож зүүсэн байна. Энэ хамгийн болдоггүй зүйл. Яагаад гэхээр тэр нойтон зүйл дээр хүний гар хүрч бохирдуулах, түүгээр дамжиж халдвар тарах эрсдэл үүсдэг. Тиймээс болохгүй. Түүний оронд 2 цаг тутамд хүний гар хүрч байгаа бүх л зүйл дээр чийгтэй цэвэрлэгээ хийх ёстой. Чийгтэй цэвэрлэгээг хийхдээ хлор агуулсан бодисыг үйлдвэрлэгчийн зааврын дагуу найруулж ашиглах ёстой байдаг.
3. Агаарт спирт цацаж байгаа явдлууд байна. Цэнхэр спирт, цэвэр спирт цацаж байна. Сүүлийн үед архи цацаж байна гэсэн асуудал яригдаж байна. Агаарт цацалага хийх хамгийн буруу. Үүнийг оронд салхижуулалтыг хийх ёстой. Ингэхдээ өрөөний тасалгааг хэт хүйтрүүлж болохгүй. Вирус хүйтэнд тэсвэртэй учраас хэт хүйтэн болгож болохгүй. 15 минут тутамд агаар сэлгэлтийг хийх ёстой юм.
4. Иргэд өөрийн гэсэн аяга, халбагатай, савхтай байх хэрэгтэй бөгөөд түүнийхээ ариун цэврийг маш сайн сахиж, угааж цэвэрлэж хэрэглэж байх ёстой. Нийтийн хоолны газарт дундаа тавьж, олон талаас нь халбагадаж иддэг Солонгос, Хятад хоолноос аль болох татгалзах шаардлагатай байна.
Н.БАТАА