Хятад улс Данийн “Jyllands-Posten” сониныг БНХАУ-ын далбаан дээр одны оронд коронавирус дүрсэлсэн шог зургаас нь болоод, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж, уучлалт гуйхыг шаарджээ.
Нильс Бу Буйсены зурсан зураг нь манай улсыг гутаан доромжилж байна гэж Хятадын ЭСЯ-наас мэдээлсэн байна. Зураач нь энэ асуудлаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан бол сонины редактор Жейкоб Нибро энэ зургийг хятадуудыг гомдоох гэж зураагүй болохоор уучлалт гуйх шаардлагагүй гэсэн байна.
“Энэ зураг бусад шог зурагнуудын адил дэлхий дахинаа яг одоо болж байгаа зүйлсийг үзүүлж байна” гэж тэрбээр хэлсэн аж.
Хятадад коронавирусын халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо 132 болж, 5974 хүн халдвар аваад байна. Дэлхийн бусад улсад гарсантай нь нийлүүлбэл нийт 6052 хүн коронавирусын халдвар авчээ.
korrespondent.net