Бага зэргийн даарч хөрөх эрсдлийг эс тооцвол өвлийн аялал хүний бие махбодийг сэргээх давуу талтай. Гэвч Төв Хятадын Ухань хотод илэрсэн коронавирусын дэгдэлт олон оронд тархаж буй нь хүмүүсийг нэлээн стрестүүлж байна.
АНУ, Япон, Сингапур, ОХУ зэрэг олон орнууд Олон улсын нисэх буудлуудад хяналт тавьж, нислэгийн зорчигдод эрүүл мэндийн үзлэг шалгалт хийж байна. Олон улсын аялал жуулчлалын холбоо онгоцоор нисэхдээ анхаарах шилдэг 10 зөвлөмжийг гаргажээ.
1. Гараа савантай усаар угааж, дор хаяж 20 секунд байлгах,
2. Усанд орох боломжгүй бол зориулалтын гар ариутгагч авч яваарай.\
3. Гараа угаагаагүй үедээ нүд, хамар, амандаа хүрэхгүй байна уу
4.Агааржуулалтын орчныг сайжруулахын тулд онцгоны суудал дээрх агааржуулалтыг нээлттэй байх зөв. Хүмүүс ихэнх тохиолдолд энэ агааржуулагчаас зайлсхийхийг боддог. Гэхдээ энэ удаа агааржуулалтад ойр байхын тулд нээлттэй зорчихыг зөвлөж байна.
5. Гар амрах, тавиур, телевизийн автомат удирдлага, дэлгэцийг ариун цэврийн алчуураар арчиж, угаалгын өрөө рүү зорчихдоо бохир эд зүйлийг аваачиж хаяхыг зөвлөж байна.
6. Ханиалгаж, найтаасан хүний дэргэд суудал таарсан бол Нисэх багийн үйлчлэгчээс маск хүсч болно. Маскийг нислэгийн зорчигчид тэр бүр ашигладаггүй ч 2003 онд сарсын тахал гарсны дараа онгоцонд үзүүлэх тогтмол үйлчилгээний нэг болсон байгаа.
7. Хэрвээ цонхон талын суудал таарсан бол шаардлаггүй бол доошоо хэтэрхий тонгойхгүй байхыг зөвлөж байна. Энэ бол 2018 оны 3-р сард гарсан амьсгалын замын вирусууд агаарын хөлөгт хэрхэн тархдаг вэ гэсэн тусгай судалгаанаас үндэслэсэн зөвлөмж юм.
8. Өвчтэй зорчигчтой холын замд аялахаар болсон бол суудал сольж суух боломжтой байгаа эсэхийг онгоцны үйлчлэгчээс асуу. Гуравдугаар сард хийсэн ижил судалгаагаар зэргэлдээ суудал, нэг эгнээний дотор зорчигчид амьсгалын замын халдвар авах магадлал 80 буюу түүнээс дээш хувьтай байна гэж CNN мэдээлсэн байгаа.
9. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын аялал жуулчлалын зөвлөгөө өгөх хуудас эсвэл дэлхийн аялал жуулчлалын Засгийн газрын аяллын зөвлөмжийг үзнэ үү.
10. Таны нисэх чиглэлд зорчиж байгаа хүмүүс үнэхээр тааламжтай, вирусын эрсдэл өндөр байгаа бол нисэх хэрэггүй.
Нисэх онгоцны тийзний төлбөрийг өөрчлөхөд 200 доллар төлнө. Гэхдээ үүнийг тойрон гарах хоёр боломж бий. Нэг бол тийзээ захиалахдаа аяллын даатгал худалдаж авах (өвчтэй болсны дараа худалдаж авахгүй) эсвэл нөхцөл байдлын талаар агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд тайлбарлаж (эмчийнхээ тэмдэглэлийг санал болгох) нэг удаагийн чөлөөлөлтөд хамрагдах боломжтой.
Эх сурвалж: Young Post