Статистикийн бизнес регистрийн санд 2019 онд 187.0 мянган хуулийн этгээд бүртгэгдэж, өмнөх оноос 16.9 мянга буюу 9.9 хувиар, өмнөх улирлаас 2.8 мянга буюу 1.5 хувиар нэмэгдсэн байна.
Хуулийн этгээдийг хариуцлагын хэлбэрээр авч үзвэл, 148.9 мянга буюу 79.6 хувь нь компани, 22.4 мянга буюу 12.0 хувь нь төрийн бус байгууллага, 4.6 мянга буюу 2.5 хувь нь төсвийн байгууллага, 4.8 мянга буюу 2.6 хувь нь нөхөрлөл, 4.6 мянга буюу 2.4 хувь нь хоршоо байна.
Бизнес регистрийн санд бүртгэлтэй хуулийн этгээдийг байршлаар авч үзвэл, нийслэл Улаанбаатар хотод нийт хуулийн этгээдийн 140.7 мянга буюу 75.2 хувь, Төвийн бүсэд 16.3 мянга буюу 8.7 хувь, Хангайн бүсэд 14.3 мянга буюу 7.7 хувь, Баруун бүсэд 10.3 мянга буюу 5.5 хувь, Зүүн бүсэд 5.4 мянга буюу 2.9 хувь нь бүртгэлтэй байна.