Шинэ төрлийн коронавирусийн голомт төв Хятадын Ухань хотод эмнэлгийн хүрэлцээ муу байна. Хятадын эрх баригчид тус хотод богино хугацаанд хоёр эмнэлэг барьж, ашиглалтад оруулахаар ажиллаж эхлээд долоо хонож байгаа юм.
Ухань хотын захиргаа шинэ эмнэлгүүдийг зургаа хоногийн дотор босгож, нэгийг нь хоёрдугаар сарын 3, нөгөөг нь 2 сарын 5-н гэхэд ашиглаж эхлэнэ хэмээн мэдэгджээ. Барилгын компаниуд эмнэлгүүдийг хугацаанд нь ашиглалтад оруулахаар 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байна.
Хоёрдугаар сарын 3-нд нээх Ухань Хуошеншань эмнэлэг 25.000 м.кв талбайтай, 1000 ортой байх бол хоёрдугаар сарын 5-нд нээх Лэйшеншань эмнэлэг 30.000 м.кв талбайтай, 1300 ортой байх зориулалтаар баригдаж байна. Хятадын төрийн төв мэдээний агентлаг өчигдрөөс (2020.02.28) эхлэн эмнэлгүүдийн бүтээн байгуулалтыг онлайнаар шууд дамжуулж байгаа юм.