БНХАУ-д дэгдсэн коронавирусын сургаар Улаанбаатарын иргэд сандралд орж, Даваа гаригт хүнсний дэлгүүр, захуудад оочер үүсгэн, гурил будаа нөөцлөөд авсан. Иргэдийн энэ хөдөлгөөн хүнсний зах, дэлгүүрүүд барааны үнээ өсгөх боломжийг бүрдүүлж, иргэдэд өөрсдөд нь хохиролтой тусаад байна.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өчигдөр орой улсын нөөц дэх хүнсний хадгаламжийг зарласан бөгөөд 158 хоногийн гурилын нөөц, 15 мянган тонн мах нөөцөд байгаа аж. Энэ нь иргэдийн тайван байж болох хэмжээний нөөц юм.