Улс төрийн нам дагасан томилгоо мэргэжлийн байгууллагуудыг мэдлэггүй хүмүүсээр дүүргэсэн гэх шүүмжлэл нийгмийн сэтгэл зүйд нэгэнт хоногшчихоод байна. Ямартай ч мэргэжлийн гэх нэртэй байгууллагад ажиллаж байгаа хүмүүс мэргэжлийнхний байр суурийг хүлээн авч, анхаарах ёстой биз ээ.
Basalt Ariunbold фэйс хуудсанд тавигдсан мэргэжлийн зөвлөгөөг бүрэн эхээр нь хүргэе.
МХЕГ, БХБЯам, Барилгын ХО-ын анхааралд:
Дулаан тусгаарлах зориулалттай шүршдэг ПОЛИУРЕТАН хөөс бүтээгдэхүүний Техникийн шаардлага,Монгол Улсын Стандартад
-Гадаад орчинтой шууд харьцдаггүй,тусгаарлалтын хана,дотор талын дуулаалга г.м
-Хэт ягаан туяаны байнгын тусгалд ил гаргаж болохгүй
-Шүршдэг полиуретан хөөс нь шатамхай учраас байнгын +80 хэмээс дээш температурын орчинд ашиглагдах ёсгүй гэж заасан байна.
Богд Уулын өвөрт баригдаж буй барилгууд МУ-ын стандарт зөрчин Шүршдэг полиуретан шүршиж дулаалан гадаад орчин,агаартай үргэлж харьцдаг агаарын завсартай Төмөр фасад хийж бгаа нь аюул дагуулж буйг мэдэх хэрэгтэй.
Полиуретан агаартай урвалд орсноор чанараа алддаг ба гал гарсан үед төмөр фасадны цаана яндан мэт уугин шатах нөхцөлийг бүрдүүлж байна.
Н.БАТАА