Хятад улсын хилийн боомт дээр байгаа 300 орчим монгол иргэнийг авчрах автобусууд яг одоо очиж буй бөгөөд хил гааль, хяналтын байгууллагууд өндөржүүлсэн байдалд ажиллаж байгаа тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас “БНХАУ-ын Эрээн хотоос 300 орчим монгол иргэнийг зургаан автобусаар өнөөдөртөө багтаан авчирч байна. Эхний автобус хүнээ аваад наашаа Улаанбаатар руу хөдөлсөн. Мөн ойролцоо хотоос наашаа ирэх хүн нэмэгдэж байгаа. Хэрэв хүмүүс нэмэгдээд байвал Консулын газартай нь ярилцаж байгаад маргааш авчирна.
Хятадын орон нутгийн Онцгой байдлын хяналт доор монгол иргэдийг хилээр гаргаж байна. Онцгой байдлын багт шинжилгээ хийх эмч болон мэргэжилтнүүд багтсан” гэсэн мэдээллийг өглөө.