Хэвлэлийн хурлын үеэр “Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Одоо 13 цаг 30 минут болж байна. Бид та бүхэнд танилцуулах шинэ мэдээлэл авлаа. 2020 оны 01 сарын 28-ны өдрийн 13 цагийн байдлаар ирсэн шинэ мэдээлэл байгаа. Юуны өмнө та бүхэнд дахин хэлье. Монгол Улсад шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй.
Бидний та бүхэнд өгөх мэдэлэл бол “2020 оны 01 дүгээр сарын 19-нд очсон. Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байж байгаад очсоныхоо шөнөөс халуурч эхэлсэн. Мелбурн хотын эмнэлэгт эмчлэгдэж байгаа өвчтөнөөс 1-р сарын 25-нд шинэ коронавирусын халдвар илэрсэн нь тогтоогдсон байна.
Дахин та бүхэндээ хэлэхэд Бүгд найрамдах Австрали улсын Мелбурн хотод байгаа Монгол Улсын иргэн 34 настай эрэгтэйгээс Шинэ коронавирус илэрсэн гэсэн мэдээлэл авлаа.
2005 онд гарсан Олон Улсын эрүүл мэндийн дүрмийг Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ийн 196 орон дагаж мөрддөг. Энэ дүрмийн дагуу өвчин мэдээлэгдэж байгаа. Ямар нэгэн халдварт өвчин бол тухайн бүртгэгдсэн орныхоо өвчлөлд орж бүртгэгдэж явдаг. Тиймээс энэ тохиолдол Австраль улсад гарсан тохиолдлоороо бүртгэгдэж явж байгаа юм.
Би Олон Улсын эрүүл мэндийн дүрмийг мөрдөж ажиллаж байгаа. Тэнд бол тохиолдлын тодорхойлолт, ямар хүнийг өвчтэй гэх үү, ямар хүнийг сэжигтэй гэх үү гэсэн олон заалт бий.
Олон Улсын цахим сүлжээгээр харж байхад Хонг-конгоос ирсэн онгоцонд ирсэн бүх хүнийг тусгаарлах ёстой гэсэн шаардлага тавьж байна. Энэ бол Олон улсын эрүүл мэндийн дүрэмд нийцэхгүй. Гаднаас ийнхүү ирж байгаа хүмүүсийг маскийг нь зүүлгээд нарийн хяналтанд онгоцонд суулгаад ирж байгаа учраас бүгдийг нь тусгаарлах шаардлага байхгүй гэдгийг мэргэжлийн хүний хувьд зөвлөе.
Маск бол томуу, томуу туст өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг ноймрын арга хэмжээ. Гэхдээ үүнийг зайлшгүй хүн болгон зүүх албагүй.
Маскийг эхний ээлжинд ханиадтай, ханиадын шинж тэмдэг илэрсэн, найтаасан, халуурч байгаа, бие нь арзайж байгаа хүмүүс эмчид ирэхийнхээ өмнө зүүх хэрэгтэй.
Хоёрдугаарт: Гар орондоо бусдад халдаахгүйн төлөө зүүх хэрэгтэй. Гуравт: Албан байгууллагуудад бусдад, хамт ажиллагсаддаа халдаахгүйн төлөө зүүх хэрэгтэй. Мөн иргэн өөрөө сайн дураараа энэ маскыг хэрэглэж болно.
Гэтэл манай зарим Төрийн байгууллага, болон хувийн аж ахуй нэгж, банк, санхүүгийн байгууллага маскгүй л бол иргэдэд үйлчлэхгүй гэж чирэгдүүлэх хандлага гарч байна. Ийм учраас ямар тохиолдолд иргэд маск зүүх зүүхгүй вэ гэдэг Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг дагах хэрэгтэй. Иргэдийг бас тэгж хэтэрхий чирэгдүүлж болохгүй” хэмээн ярив.
2019 оны хувьд уушигны хатгалгаагаар ойролцоогоор 74 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд үүнээс 431 нас баралттай. Тиймээс бид ямар шинж тэмдэг илэрсэн үед ноцтой вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Клиник шинж тэмдгийн хувьд үндсэн гурван шинж тэмдэг одоогийн байдлаар илэрч байгаа. Тохиолдлыг 90 гаруй хувьд нь халуурч байгаа.
Иргэд олон нийт мэргэжлийн байгууллагын албан ёсны мэдээллийг хүлээж, элдэв мэдээлэлд төөрөхгүй байх, мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэтрүүлэн авч, нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байхыг анхаарууллаа.