Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тушаал гаргаж, сургуулийн өмнөх бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгаар теле хичээл зохион байгуулахыг холбогдох газруудад үүрэг болгосны дагуу MNB, ETV, Боловсрол сувгаар телевизийн хичээл зохион байгуулахаар боллоо. 2020 оны 2 дугаар сарын 03-наас эхлүүлнэ.
-Цэцэрлэгийн хүүхдэд зориулсан хөгжүүлэх үйл ажиллагаа бүхий телевизийн нэвтрүүлэг өдөр бүр явуулна.
-Бага ангид 7 төрлийн 1540 минутын хичээл /нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2 хичээл ногдоно/
– Дунд ангид 15 төрлийн 2440 минутын хичээл /нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2-3 хичээл ногдоно/
-Ахлах ангид 14 төрлийн 2300 минутын хичээл /нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 112 удаагийн хичээл, өдөрт 10-11 цаг, анги тус бүрт 3-4 хичээл ногдоно.
– Анги удирдсан багш болон хичээл заадаг багш нартайгаа цахим сүлжээгээр холбогдон хичээлтэй холбоотой нэмэлт мэдээлэл бие даалт авч даалгаврыг тогтмол хийх.
СУРАГЧИД ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ТОГТМОЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ ҮҮ :
1. Амны маск байнга зүүх
2. Гараа ойр ойрхон савандаж угаах
3. Хүүхдээ гадуур дагуулж явахгүй байх
4. Гэр орноо байнга цэвэрлэж ариутгах
5. Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж биеийн дархлаагаа сайжруулах