Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянгол дүүрэг, 14 дүгээр хорооны 17 дугаар байрны хойно байрлах “Том хуушуур” цайны газарт хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, холбогдох газрын зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй саванд ус хадгалсан, ариун цэврийн өрөөгүй, аяга таваг, гар угаах угаалтуургүй, тогооч нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, хоолны дээж аваагүй зэрэг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсанд Баянгол дүүргийн прокурорын тогтоолоор үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо.
Энэ байдалд Зөрчлийн хэрэг нээн, зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ тооцож ажиллалаа.
Эх сурвалж: НМХГ