Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
ЭМЯ: Монголд Коронавирусын тохиолдол бүртгэгдээгүй байна – updown.mn

ЭМЯ: Монголд Коронавирусын тохиолдол бүртгэгдээгүй байна

Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээллээр Монгол Улсын хувьд Коронавирусын халдвар илрээгүй байна. Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд нийт 13 хүний ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авсан. Тэдгээр иргэд БНХАУ-д зорчоод ирсэн, халуурсан шинж тэмдэгтэй байсан бөгөөд дөрвөн хүнээс томуугийн А хүрээний вирус илэрсэн.

Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол гарсан нь үгүйсгэгдсэн. Уушгины хатгалгааны улмаас нас барсан тохиолдлуудыг нягталж байгаа гэлээ. Өмнөговь, Булган, Хэнтий аймагт халуурсан тохиолдол гарсныг шинжилж байгаа аж.

Хэнтий аймагт Уушгины хатгалгаагаар нас барсан тохиолдлыг шинжилж байгаа бөгөөд шинжилгээний хариу арай гараагүй байгаа гэлээ. Шинжилгээний хариу гарангуут олон нийтэд шуурхай мэдээлэх юм байна. Тухайн хүүхэдтэй ойрын хавьталд байсан хүүхдийг хяналтад байлгаж байгаа бөгөөд хүүхдүүдэд ямар нэгэн шижигтэй шинж тэмдэг илрээгүй байгаа аж.

 

Н.БАТАА

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн