Цагаан өнгийн, “Ауди” загварын суудлын автомашинаар хэд хэдэн тээврийн хэрэгсэл мөргөн осол гаргасан жолоочийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ажилтнууд саатуулсан нь М.Мөнхтэнгэр гэх эр байжээ.
Тэрбээр осол гаргачихаад “Би Мөнхтэнгэр байна” хэмээн хашхирч байсныг ойр хавьд нь явсан жолооч нар хэлсэн юм. “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийн хүү М.Мөнхтэнгэрт тандагч төхөөрөмжөөр шинжилгээ хийхэд НҮБ-ын мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан хоёр төрлийн бодис илэрсэн гэнэ.
Түүний осол гаргасан хэргийг нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд мансууруулах бодис хэрэглэсэн үйлдлийг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлэхээр болж буй аж.
М.Мөнхтэнгэрийн хувьд эртнээс мансууруулах бодис хэрэглэдэг, худалдан авдаг хүмүүсийн жагсаалтад орсон нэгэн бөгөөд өдгөө Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэхээр товлоод буй С.Баярмаад холбогдох хэрэгт гэрчээр байцаахаар болж байсан гэдэг.
Эх сурвалж: Г.Орчлон