Эрдэмтэд Төвөдийн цэвдгийн мөсөн цөмөөс хоёр дээж авч судлаад 15 мянган жилийн өмнө байсан үл тайлагдах 28 вирус байгааг илрүүлжээ.
АНУ, Хятадын эрдэмтэд 2015 онд хамгийн эртний мөснөөс дээж авсан байна. Үүний тулд цэвдгийг 50 метр ухаж өрөмдөх хэрэг гарчээ. Дээжийн өнгөн хэсэг мөсийг өрөмдөх, тээвэрлэх явцад нянгаар халдварласан байсан тул судлаачид дээжний дотор хэсгээс судалж үзсэн байна. Үүний тулд мөсийг -50С-ийн температуртай хүйтэн өрөөнд байршуулж, ариутгасан туузан хөрөө ашиглан дээжийн гадна хэсгээс хагас сантиметр хэртэйг зүсэж авчээ.
Үүний дараа үлдсэн мөчийг этонолоор угааж, тал талаас нь 0,5 см хайлуулсан байна. Эцэст нь дээжийг ариутгасан усаар зайлж, бусад нян, вирусээр халдварлаагүй мөсний давхаргыг судлах боломжтой болжээ.
Цөмийн дотор талаас 33 бүлгийн вирусын ген илэрснээс дөрөв нь эрдэмтдийг олж тогтоосон вирус байлаа. Харин 28-ыг нь шинжлэх ухаанд огт тайлагдаагүй вирус байжээ. Хоёр өөр цөмийн нянгууд хоорондоо ялгаатай байв. Эрдэмтэд үүнийг уур амьсгалын огт өөр үеүдэд хадгалагдаж үлдсэн нянгууд гэж таамаглаж байна.
Цэвдэгт нян байгаа тухай эхний мэдээлэл ХХ зууны эхэн үед гарсан юм. Гэвч 1980-аад оноос хойш л нарийвчлан судалж эхэлсэн аж.
Судлаачдын тэмдэглэснээр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн мөс цас хайлж байгаа тул эртний вирусын дээжүүд гээгдэх магадлал өндөр байна. Үүнээс гадна эдгээр үл тайлагдах эмгэгээс болж хүрээлэн буй орчинд нэвтэрч, хүмүүст аюул заналхийлэл учруулж болзошгүй билээ.
Эх сурвалж: lifter.com