Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.01.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр Ханиад хүрсэн халуурсан 0-5 настай хүүхдээ гэртээ харж байгаа эцэг эхчүүдэд тав хоногийн цалинтай чѳлѳѳ олгохоор болсон гэдгийг энэ хурлын үеэр дуулгалаа.
Мөн Уг хурлаар шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа машинд шаардагдах 9.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц санаас гаргахаар болсон байна.