Өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хийн гар бууны, эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд “Токио-2020” олимпын эрх авсан Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Э.Даваахүү Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ.
Монгол Улсын дээд амжилтыг олон удаа шинэчилсэн тэрбээр оюутны дэлхийн наадамд 2015 онд түрүүлж, Монголын буудлагын спортынхноос анхдагч болсон. Э.Даваахүү 2008 оны аравдугаар сараас хойш буудлагын спортоор хичээллэж байна.