-Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган: Эрэгтэй, эмэгтэй хүнийг нэг түвшинд тавьж болохгүй. Байгалийн хуулийн эсрэг юм болно-
Туркийн парламент 18 хүртэл насны охинтой бэлгийн харьцаанд орсон, түүнтэй гэрлэсэн бол хариуцлагаас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ дуулиант хуульд “Хүчиндэгчтэйгээ гэрлэх хууль” гэсэн нэр өгч, хүний эрхийг хамгаалагчид эрс шүүмжилж байна.
Энэ нь зөвхөн насанд хүрээгүй хүмүүсийг гэрлэж болохыг хуульчилснаас гадна педофилийг дэлгэрүүлнэ гэж шүүмжлэгчид үзжээ. Сөрөг хүчний Ардын ардчилсан намаас ч Засгийн газартаа энэ хуулийн төсөлд хориг тавихыг уриалж байгаа юм.
Турк улс 2016 онд дэлхий дахин, үндэсний эсэргүүцлээс болж ийм хуулийн төслөө татаж байсан юм. Тухайн үед эрчүүдийг хүчээр, заналхийлэл дор секс хийгээгүй л бол хариуцлагаас чөлөөлнө гэж байжээ.
Ер нь ийм хуулиуд Ойрх Дорнод, Хойд Африк голдуу орнуудад гэр бүлийн “нэр төр”-ийг хадгалах, хамгаалах зорилготойгоор үйлчилдэг. Харин хүний эрхийг хамгаалагчид, иргэний нийгмийн байгууллагуудын чармайлтаар сүүлийн жилүүдэд Египет, Иордан, Ливан, Марокко, Тунис, Палестин зэрэг улс хуулиа цуцлаад байгаа аж. Гэтэл Турк улс эсрэгээрээ эргэсэнд дэлхий дахин алмайрч байна.
Туркт 18 нас хүрсэн хүнийг гэрлэхийг зөвшөөрдөг ч сүүлийн 10 жилд 482 908 насанд хүрээгүй охиныг гэрлүүлсэн гэсэн тооцоо байдаг. НҮБ-ын мэдээллээс үзэхэд турк эмэгтэйчүүдийн 38 хувь нь биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэнэ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 2014 онд Стамбулд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр “Эрэгтэй, эмэгтэй хүнийг нэг түвшинд тавьж болохгүй. Байгалийн хуулийн эсрэг юм болно” гэж мэдэгдсэн удаатай.
2016 онд Эрдоган эмэгтэй хүн бүрийг дор хаяж гурван хүүхэд төрүүлэх ёстой гээд, тэдний үүргийг сануулсан. ““Би ээж болохгүй ээ. Яагаад гэвэл ажил хийдэг” гэж ярьж байгаа эмэгтэй бол өөрийнхөө эмэгтэй байдлыг үгүйсгэж байгаа хэрэг. Ээж болохоос татгалздаг, гэртээ байдаггүй эмэгтэй хүн бол хэчнээн амжилттай ажилладаг ч бүрэн бүтэн биш хүн” гэжээ.
Эх сурвал: lifter.com
3 comments
Zuv l helsen bna shdee
Iim tolgoi ylzarchihsan hun mongold bna gej bodhoor uuriin ulsdaa ch amidarhad aidas turhuur bn. Heleh muu ug ch alga barag emegtei huniig hun bish hunii dood turul eregtei hund uilchileh estoi gej bodoj baigaagaas ypgaa alga,,, muu tarhigui nowsh
Boovon tolgoitoi turk, haltaruud tegj l taarna daa