Залилах гэмт хэрэг жил бүр өсч, иргэд, байгууллагын өмчлөх эрх, эдийн засагт шууд хор уршиг учруулж, хохирол нь улам нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн нөхцөлд байдалд сөргөөр нөлөөлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Залилагч этгээд иргэд, байгууллагын хэрэгцээ, шаардлагад нь тулгуурлан итгэл үнэмшил төрүүлэн дээрх төрлийн гэмт хэргийг олон аргаар үйлдэж байна. Тухайлбал, “Өдөр тутмын сонинд нийтэлсэн төрийн байгууллагаас зохион байгуулж буй нээлттэй тендерийн зарыг ашиглан иргэдийн мэдээлэл дутмаг байдлыг ашиглан төрийн өндөр албан тушаалтны нэрийг барьж, “Яам, газар агентлагт ажилладаг танилтай. Тендерийн ажил олж өгнө” гэх мэтээр ярьж урьдчилгаа мөнгө, тендерийн баталгааны мөнгө хэрэгтэй нэхэж, бэлэн мөнгө болон бусдын данс ашиглан мөнгө авч залилсан хэрэг ихээр гарч байгаа аж.
Иймд
Ташрамд дуулгахад, Залилах төрлийн хэрэг жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд 2017 онд 2996, 2018 онд 5372, 2019 онд 7821 болж өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Монголбанк, Монголын банкуудын холбоо хамтран “Ятгах тусам нягтал” урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.