УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаас МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нэгдсэн чуулганаас МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авах хэрэг байна аа. Цаг үеийн асуудалтай холбогдуулаад яаралтай хуралдах шаардлагатай байна. Тиймээс үдээс өмнөх хуралдаанаас хоёр цагийн завсарлага өгөөч гэж хуралдаан даргалагчаас хүсэж байна” гэсэн юм.
Түүний хүсэлтийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хүлээн авсан бөгөөд хаалттай танилцах асуудалтай танилцсаны дараа завсарлага өгөхөөр боллоо.