2020-01-24 09:361min00

Токиогийн олимпийн наадамд Монголын тамирчдын ийм загварын хувцсаар гоёно

636576f3a4c8febe7e827ac1b148a525_x3 (1)

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын спортын болон ёслолын хувцасны загварыг өнгөрсөн есдүгээр сарын 12-нд танилцуулсан билээ.

Зарим улс тамирчдынхаа өмсөх хувцасыг дэлхий дахинаа танилцуулаад байгаа тул Монголынхоо баг тамирчдын хувцасны загварыг эргэн сануулж байна.

Тус хувцасны загварыг “Мишээл Амазонка” ХХК зохион бүтээжээ.

Мөн тамирчдын өдөр тутам бэлтгэл сургуулилтад зориулагдсан спортын хувцсыг Японы “Мизүно” брэндийг сонгосон юм.

Энэ боломжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2018 оны наймдугаар сард тус компанитай гэрээг байгуулсан билээ.

“Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох баг тамирчдын өмсөх спортын болон ёслолын хувцасны зардалд 394,3 сая төгрөг гаргах бөгөөд “Токио олимп сан”-гаас санхүүжилтийг шийдвэрлэнэ.