– Өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

10:00 цагт:  МХЕГ болон ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг байгууллагаас 21 аймаг, хилийн боомтууд, Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад шинэ төрлийн коронавирүсийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан онлайнаар зааварчилгаа, зөвлөмж өгөх арга хэмжээ зохион байгуулна. Энэ үеэр дээрх байгууллагуудын төлөөллөөс өвчний талаарх сүүлийн үеийн бодит мэдээлэл өгнө. Утас: 99094993, 99045369, 91989890

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

11:00 цагт: “Улаанбаатар эдийн засгийн форум – 2020” хэвлэлийн бага хурал болно. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, хотын худалдааны танхимын ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Улаанбаатар хөгжлийн корпорацын гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан болон албаны бусад эрхэм оролцож, мэдээлэл өгнө. Утас: 99104180, 88099272

ТӨРИЙН ОРДНЫ Г ТАНХИМ

11:20 цагт: Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,  аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2020 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

МУИС-ИЙН ШИНЭ НОМЫН САН

14:00 цагт: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын санал авах анхны хэлэлцүүлэг болно. Утас: 99097968, 90109907

ХУБТ-ИЙН “ОРД” АРТ ГАЛЕРЕЙ

14:00 цагт: Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн уран бүтээлч багш нарын “Art and craft” шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

ХҮҮХДИЙН ТӨВ НОМЫН САН

18:00 цагт: Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Лодонгийн Түдэвийн “Мөнхийн ус” туужийн хэлэлцүүлэг болно.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн